СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2025-07-15

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ажилтай танилцлаа

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
15 цагийн өмнө

📌БАГАХАНГАЙ-ХӨШГИЙН ХӨНДИЙ: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.07.14) Ажлын хэсгийн хамт “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих төслийн барилгын ажлын явцтай биечлэн танилцлаа.

📌Энэхүү шинээр баригдаж буй “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур болон мөн ”Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлын урдуур чиглэн Хөшигийн хөндийд төлөвлөгдөж буй ачаа тээврийн гол зангилаа болох “Тээвэр логистикийн бүс” хүрэх төмөр замын салаа зам юм.

📌Төмөр замын шугам нь нийт 102 км урт дан замтай, 2 өртөө, 4 зөрлөгтэй, 2,5 км урт орчим гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд төмөр замын барилгын ажлыг дотоодын 70 орчим ААН, компаниуд уртгасан цагаар буюу 24 цагаар хийж гүйцэтгэж байна.

📌Энэ удаагийн төсөлд дан дотоодын ААН буюу 100 хувь монгол компаниудыг ажлын байраар хангаж байгааг инженер техникийн ажилтнууд онцолж байлаа.

📌Төмөр замын ажлын явц одоогоор нийт 651.1 у/м дам нуруут гүүрийн ажил 37 хувийн гүйцэтгэлтэй, далан байгуулах ажил 14.2 хувь, газар шорооны ажил буюу ухмал байгуулах ажил 34.3 хувийн гүйцэтгэлтэй, бүх ажил төлөвлөгөөт графикийн дагуу явж байгааг төслийг хэрэгжүүлэгч байгууллага буюу “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн удирдлагууд хэлж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ: https://mrt.gov.mn/i/4663

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

Эмээлт өртөө хүртэл мөнүү?

Зочин
14 цагийн өмнө
116.206.83.106

Энэ замаа Шувуун фабрикаас Эмээлтийн төмөр замтай холбох хэрэгтэй байна Үүний тул Сонгинохайрхан уулын өврөөр байгаа хайрга татдаг байсан төмөр замыг шинэчилж холбох хэрэгтэй юмуу

Bayar
12 цагийн өмнө
116.206.83.106

Taniltsaj hanasan bol shunal min hangi teewriig ehluuleldeee chinii vagon chamad ashigtai bh ystoimu olon jolooch nar hoolgui ajilgui or zeeleendee barigdaj bn shd

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.