Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гуравдугаар Чарльз хаан баярын мэндчилгээ дэвшүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Танд болон танай ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.
Хоёр улсын бат бөх харилцаанд миний бие сэтгэл хангалуун байдаг бөгөөд найрсаг харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө байна. Дэлхий нийтэд нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээр манай хоёр улс хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт туйлын итгэлтэй байна.
Танд болон Монголын нийт ард түмэнд сайн сайхан бүхнийг ерөөе." гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.