СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-07-15

Баяр наадмаар 11 хүүхэд мориноосоо унажээ

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
17 цагийн өмнө

Үндэсний Их Баяр Наадмаар зургаан насны морьд уралдаж, 958 уралдаанч хүүхэд уралдсанаас 11 хүүхэд мориноос унажээ.

Улмаар хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж, эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн бөгөөд бэртэж, гэмтсэн хүүхэд байхгүй аж.   

Мөн улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдэд нийт 98 бага насны хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн байсныг цагдаагийн байгууллагаас олж, тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгч, хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 4670 гарын бугуйвчийг хүүхдэд зүүж өгчээ. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.