СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-14

АНХААР: Хоёр хоногт таван иргэн усны ослоор амиа алдлаа

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
18 цагийн өмнө

Сүүлийн хоёр хоногт /2025.07.12-14/ Хэнтий, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт усны ослоор таван иргэн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдлээ.

Иймд:
⚠️Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
⚠️Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
⚠️Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
⚠️Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
⚠️Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
⚠️Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.