“Увс аймгийн бөхчүүдийг Баян-Өлгий, Орхон, Өвөрхангай, Завханд барилдуулахаас татгалзсан" гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр үүнийг үгүйсгэлээ. Тэрбээр,
"Үүнийг асуулаа. Энэ худлаа гэнэ шүү. Завхан аймаг хэзээ ч ийм балай юм хийхгүй. Дүрмээрээ эрэмбэ тогтоохын тулд цолны үнэмлэх шаарддаг. Үнэмлэхээ үзүүлэхгүй, бүртгэл хаасны дараа "Бүртгүүлье" гэсэн нэг л маргаан гарсан гэнэ. Ийм зүйл болоогүй" хэмээн сошиал хуудастаа бичжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.