СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-07-12

Зураач Т.Ганхуяг: Чагтан тэрэгний дугуй нь гэрийн тоонотой ямар ч холбоо байхгүй

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
19 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолт дээр гэрийн тооныг санагдуулам үхэр тэрэг харуулсныг зарим наадамчин олон "Хэзээ монгол хүн гэрийн тооноороо үхэр тэрэгний дугуй хийж байсан юм. Тэгээд дээр нь ээжийгээ суулгачихсан. Энэ муу ёрын бэлгэдэл" хэмээн ярьж бичиж байгаа билээ. 

Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын ерөнхий зураачаар ажилласан Т.Ганхуяг үүн дээр тайлбар хийжээ.

Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын ерөнхий зураач Т.Ганхуяг: 

-Тэрэгний дугуй нь гэрийн тоонотой ямар ч холбоо байхгүй. Монголчуудын хамгийн өргөн хэрэглэгддэг үхэр тэрэг дотроо дөрвөн янз байдаг. Суман тэрэг, чагтан тэрэг, нуухан тэрэг орчин цагийн нийлэг дугуйтай тэрэг гэж хуваан үздэг. Тус наадмын үзүүлбэрт хэрэглэгдэж байгаа тэрэг бол чагтан тэрэг юм.

Орчин үед ч Архангай, Өвөрхангай аймгуудад хэрэглэсээр байгаа чагтан тэрэг нь бул, мөөр, хэгээс, шаантаг, арал хэсгээс бүрддэг. Үхэр тэрэгний дугуйг илэрхийлэх хамгийн гол онцлог бол бул болон чагтан хэгээстэй холбогдох шаантаг байдаг. Тэргийг бат бөх, удаан эдэлгээтэй болгох чухал хэсэг бол шаантаг бөгөөд хэрвээ шаантаг хийгээгүй бол тооно гэх мэт өөр сэтгэгдэл төрүүлж болох юм. Үзүүлбэрт ашиглагдсан тэрэгний дугуй шаантагтай хийгдсэн. Ийм учраас тооно гэж үзэж байгаа нь ердөө дугуй хэлбэрээс болж гарсан андуурал юм гэжээ. 

Төгсгөлд нь зураач Т.Ганхуяг "Зураач хүн ямарваа уран бүтээлийг хийхдээ, ялангуяа төрийн наадмын нээлтийн зураачаар ажиллахад түүхийн судалгаанд тулгуурлаж, өөрсдийн уран сэтгэмжээ шингээн, бэлэн болсон бүтээлдээ мэргэжлийн зөвлөхүүдийн хяналт, санааг тусган бүтээдэг. Үндэсний их баяр наадмын ямар ч дүрслэлд санамсаргүй, сэтгэл хөдлөлөөр хандсан зүйл байдаггүй гэдгийг хариуцлагатай хэлэхийг хүсэж байна" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

даш
18 цагийн өмнө
116.206.83.106

тийм байж тэгээд морь юмуу үхэрт хөллөөд Мэндбаяр гуайд эхнэр хувцас өмсгөөд явуулахгүй хужаа н хүн тэрэг шиг явуулдаг нь утга үгүй бна

Зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

Бээжингийн гудамжанд хүн тэрэг гэж явдаг. Одоо ч жуулчин суугаад явуулж бдаг.!

иргэн
18 цагийн өмнө
116.206.83.106

Монгол эх хүн хэзээ ч төрсөн үрээ тэргэнд оруулж, Гэрийнхээ тооноор тэрэгний дугуй хийж байгаагүй юм шүү,,,тэгээд Орчин үед гэчихжээ бас, харваас наадхи чинь яалт ч үгүй Гэрийн тооно байна,,Унинтй нүх нтр нь Ард иргэд Тэнэг гэж бодоогүй биз дээ

Зочин
18 цагийн өмнө
116.206.83.106

Ард түмэнийг мал гэж боддог мал бна

Зочин
18 цагийн өмнө
116.206.83.106

Тэрэгний шаантагийг хэн харах юм.Холоос харахад гэрийн тооноор дугуй хийгээд байгаа юм биш үү.Монгол хүн билгээр явдаг.Бэлгэ дэмбэрэлгүй гадны гуйвуулгаар хийсэн юм биш үү

Баяраа
18 цагийн өмнө
116.206.83.106

Монголчууд хүн тэрэг шиг явдаг байсаныг ямаржинд бичсэн түүхэн сурвалжинд бичсэн байпаг юм вэ хэлээд өгөөч эрдэмтэд гуай

Зочин
16 цагийн өмнө
116.206.83.106

Тоонон дугуйтай тэрэг нь Хангайнхны тэрэг гэнээ хариуцлагатай зураач хэлсэн байна хариуцлагагүй тэнэгүүд дуугай бай

Зочин
16 цагийн өмнө
116.206.83.106

Зөв хариулт байна.

Зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

Muu lalar

Зочин
14 цагийн өмнө
116.206.83.106

Тооно л бна. Ийм тэрэгний дугуй эртний зураг хөрөг дээр ч харагдаагүй шүү.

Зочин
13 цагийн өмнө
116.206.83.106

Хэн нэгний ятгалагаар хийсэн юм биш үү тэгээд сүүлд нь хэн ч итгэхээргүй тайлбар хэлээд болоо юу.

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Тэнэг нусгай эргүү золи

Тооныхоо уньны нүхнүүдийг ёу гэх вээ хаха
1 цагийн өмнө
116.206.83.106

Тооныхоо уньны нүхнүүдийг ёу гэх вээ хаха

Жаргалсайхан Бор
48 минутын өмнө
116.206.83.106

Тооно л байсан шүү Яагаад алдаагаа засах талаар бодохгүй худал өмөөрч хуцах юм Монголчууд тэргний дугуй тооно 2 ыг ялгана шүү Харин энэ наадмыг маш их хөрөнгө зардал гаргаж хийчихээд ийм иргэдээ доромжилсон мэдэгдэл бүү хий Юу ч гэж худал ярьж чадна хариуцлагаа хүлээж сур

Зочин
3 минутын өмнө
116.206.83.106

Чагтан тэрэг тэгээд дугуй нь унины толгой орох нүхтэй байдаг юмуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.