СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүний амь, эрүүл мэнд хохирсон золгүй явдлууд гарсаар байна

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
19 цагийн өмнө

Баяр наадмын өмнөх өдрүүдэд хүний амь, эрүүл мэнд хохирсон золгүй явдал, осол нэг бус удаа гарчээ. Тиймээс иргэд аливаа эрсдэлээс сэргийлж, сэрэмжлэхийг эрүүл мэндийн болон онцгой байдлын байгууллагынхан сануулсаар буй юм.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг, МҮОНРТВ-ийн замын эсрэг талд барьж буй объектын дэргэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын дүрэм, журам зөрчигдсөнөөс хүн гэмтсэн байна. Тэнд барьж байсан барилгын дүүргэлт хийж байсан цемент шахах төхөөрөмж энэ сарын 07-ны 12.40 цагийн үед хугарснаас Архангай аймагт оршин суух хаягтай 41 настай Б гэх хүний толгой дээр унаж гэмтээсэн байна. Хохирогч толгойдоо хүнд гэмтэл авч, ГССҮТ-д хүргүүлэн яаралтай мэс засалд орсон гэнэ.

ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан хүн энэ сарын 08-нд нас баржээ. Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас бие нь бүхэлдээ түлэгдсэн 54 настай иргэн хүргүүлэн ирж эмчлүүлж байгаад шархаа даалгүй таалал төгссөн байна. Талийгаач өнгөрсөн сарын 23-нд гэрийнхээ зууханд шатахуун асгаж гал ноцоох гэж байгаад түлэгдсэн байжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.