СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2025-07-12

Улсын наадмын түрүү соёолонгийн галаар зочлов

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Монгол Улсын Манлай уяач З.Мэндсайханы хул соёолон түрүүлсэн билээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар улсын наадмын түрүү соёолонгийн уясан эзэн, унасан хүүхдэд хүндэтгэл үзүүлж, дахин олон айраг, түрүү хүртэж, наадамчин олноо баярлуулахыг ерөөлөө. 

Манлай уяач З.Мэндсайхан унаган адуугаа улсын наадмын түрүү магнай болж, нутаг ус, моринд хайртай монгол түмнээ баярлуулсандаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.

Түрүү магнай хул соёолонг Монгол Улсын Тод манлай уяач Д.Мөнхбат уяж, 14 настай Л.Төгсжаргал унаж хурдлуулжээ. Л.Төгсжаргал хүү дөрвөн настайгаасаа хурдны морь унаж буй бөгөөд энэ нь түүний гурав дахь түрүү ажээ.

Энэ өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Б.Далайн галаар мөн зочиллоо. Б.Далай уул уурхайн олборлолтоос байгаль орчинд ээлтэй боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлж, үлгэр жишээ үзүүлж яваа эрхэм юм. Байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээлтийн хүрээнд хэрэгжүүлж буй тод жишээ нь Төв аймгийн Баянцагаан суманд цөлжилтийн эсрэг ногоон төгөл байгуулах төсөл. 2011 оноос хойш 80 мянган мод тарьж, ургуулсан. 100 мянган модтой цэцэрлэг байгуулахаар ажиллаж буй ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.