СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэл хот орчмоор өдөртөө +32 градус дулаан байна

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 цагийн өмнө

Өнөөдөр /2025.07.12/ нийслэл хот орчмоор шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +30…+32 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Халхгол орчмоор, өдөртөө Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халхгол орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Аялагчид, амрагчид, наадамчдын анхааралд: 7-р сарын 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +10...+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +14…+19 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +33…+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.

Долдугаар сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.