СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-11

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үндэсний их баяр наадмын нээлтэд оролцлоо

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 цагийн өмнө

Тулгар төр байгуулагдсаны 2234 жил, Их Монгол улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан оролцлоо.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах Монголын Үндэсний олон нийтийн телевизийн асарт зочилж, наадамчин зон олонд мэндчилгээ дэвшүүлэв. 

Тэрбээр, хүн төрөлхтөний соёлын биет бус өв болсон Үндэсний их баяр наадам бол Монгол түмний бахархал төдийгүй төрт ёсны дархлаа, тусгаар тогтнолын илэрхийлэл юм. Энэхүү баярын өдрүүдэд төр ард олонтойгоо ойр байж, итгэлцэл, ойлголцлыг улам бэхжүүлж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлдэг онцгой уламжлалтай хэмээн онцоллоо.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн бодлогыг тодорхойлох, ард иргэдийнхээ хүсэл зоригийг илэрхийлж, нэг жилийг ардаа үдэж буй бөгөөд цаашид ард иргэдийнхээ хүсэл, зорилгод нийцсэн шийдвэрийг гаргаж ажиллана гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.