СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлэнгэд гарсан дөрвөн түймрийг цурманд оруулжээ

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
15 цагийн өмнө

Сэлэнгэ аймагт гарсан дөрвөн ойн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, Улсын хэмжээнд 2025 оны долоодугаар сарын 11-ний өдрийн 10.30 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Мандал суманд нэг буюу нийт дөрвөн ойн түймэр гарсан байна.

Түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар Онцгой байдлын байгууллагын 134 алба хаагч, орон нутгийн 93 иргэн хамтран ажиллаж байгаа аж.

Иргэд, амрагчид, аялагчдад хандан “Ойн болон хээрийн бүсэд аялж, амарч байхдаа галын аюулгүй байдлаа сайтар хангах”-ыг холбогдох байгууллагаас анхааруулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.