СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-07-09

🔴LIVE: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, бий биелээч А.Чулуун: 60 гаруй жил өв соёлоо тээж, биелж явна

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
15 цагийн өмнө

Өдгөө 80 насыг зооглоод буй бий биелээч А.Чулуун гуай өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоо гардан авлаа. Тэрбээр энэхүү соёлын өвийг 60 гаруй жил тээж, дэлгэрүүлж яваа нэгэн аж. 

Бий биелээч А.Чулуун: 

-Таван настайгаасаа анх биелэж сурсан. 27 настайдаа Увс аймгийн драмын театрт ажиллаж эхэлсэн. Өдгөө 60 гаруй жил биелэж байна. 

Өнөөдөр ингээд шагнал хүртсэндээ баяртай байна. Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа "Ямар их авьяастай хүн бэ! Өв тээж байгаа энэхүү авьяасаа улам өргөжүүлж ард түмэндээ улам их хүртээгээрэй" гэсэн. Миний насыг асуусан. "80 настай" гэсэн чинь, "Яасан сайхан нас вэ" гэсэн... 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.