СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-05-05

Бэлтгэл офицер Ч.Цогоо хэт холын буюу 100 км зайд бариаллаа

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтан ОУНБ-ын ахмад ажилтан, ахмад тамирчин, марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, бэлтгэл офицер Ч.Цогоо хэт холын буюу 100 км зайд гүйн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр бариаллаа.

Чулууны Цогоо нь Улаанбаатар хотноо 1953 онд төрсөн, ОУНБ-ын АБХА-нд хамгаалалтын ажилтан, талбайн хяналтын эргүүл, ээлжийн ахлагчаар 1998-2008 онуудад ажиллаж байсан юм. Тэрээр Төв аймгийн 10 жилийн сургуульд суралцаж байх үеэсээ хол, ойрд гүйх, урт, өндөрт харайх, гар бөмбөг, одон бөмбөгөөр хичээллэж байгаад 1971 онд цэрэгт татагдан, хол-ойрын гүйлтээр хичээллэж эхэлжээ. Ч.Цогоо нь 21км 195м, 42км 95м, 50, 75, 100км, 6 цаг, 12 цаг, 24 цаг, 5 өдрийн 225км-т голлон гүйдэг. 2018 онд 24 цагийн гүйлтээр 144км зайд гүйж ОУХМ-ын болзлоо хангажээ. ОУХМ, ахмад ажилтан Ч.Цогоо нь улс болон армид нийт 35 жил үр бүтээлч, санаачилгатайгаар ажиллаж ирсэн нэгэн билээ.

ОУНБ-ын ахмад ажилтан, ахмад тамирчин, марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, бэлтгэл офицер Ч.Цогоо хэт холын буюу 100 км зайд гүйх гүйлтээ Төв аймгийн Аглаг бүтээлийн хийдээс 2025.05.03-ны өдөр эхлүүлсэн бөгөөд энэхүү гүйлтээрээ дамжуулан өсвөр үеийнхэн, залуус болон ахмадууддаа хэт холын зайн гүйлтийг сурталчлан таниулах, дасгал хөдөлгөөн эрүүл саруул, энх тунх байх үндсэн суурь гэдгийг харуулах чин хүсэлтэйгээс гадна түүхэн ойг тэмдэглэн 100км зайг туулж ийнхүү амжилттайгаар барианд орж ирлээ. Мөн тэрээр энэхүү гүйлтээрээ 1974-2000 он хүртэл НХҮА-нд нислэгийн удирдагчаар ажиллаж асан дотны найз Чулууны Сэрээндоржийнхоо гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.