СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-23

Б.Дэлгэрсайхан: “Гурвансайхан” нисэх буудлыг 4D олон улсын нисэх буудал болгон өргөтгөх ажлыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Гурвансайхан” нисэх буудлыг 4D олон улсын нисэх буудал болгон өргөтгөх ажлыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр зорьж байна.

Монгол улсын Засгийн газраас гадаад, дотоодын аялал жуулчлалыг дэмжиж, нэгжилд авах жуулчдын тоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд говийн бүс нутгийн дэд бүтэц, агаарын тээврийг хурдтай хөгжүүлэх ажил маш чухалд тооцогдож байна. Энэ том ажлын хүрээнд нэн тэргүүнд бид Өмнөговь аймгийн нисэхбуудлын аэродромын их засвар, шинэчлэлийн ажлыг 2025 оны 4 сарын21-ний өдөр эхлүүлж, 55 хоногийнхугацаанд багтаан амжилттай хийж дуусгалаа хэмээв. 

Цаашид дараа дараагийн аэродромуудыг маш богино хугацаанд барьж, томоохон бүтээн байгуулалтуудыг монголын замын компаниуд барьж чадна гэдгийг үүгээр баталж чадлаа.

Гурвансайхан нисэх буудлын хувьд 2024 онд нийт 2 134 нислэг үйлдэж, дотоодын 27 137 зорчигч, гадаадын 33972 жуулчин тээвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу цаашид Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4D олон улсын нисэх буудал болгон өргөтгөх үйл ажиллагааг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Шинэ зурвастай болсноор нэн тэргүүнд аюулгүй байдал хангагдаж байгаа бөгөөд гадаад дотоодын жуулчдын урсгал нэмэгдэх эдийн засгийн эерэг үзүүлэлттэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.