Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх “Гурвансайхан” нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас ашиглалтад орсноор нэг удаагийн нислэгээр 70 гаран зорчигчдыг тээвэрлэх хүчин чадал бүхий CRJ-700 маягийн агаарын хөлгийг хязгаарлалтгүй хүлээн авах, цаашлаад аэродромын үзүүлэлтэд нийцсэн шинэ төрлийн агаарын хөлгүүдээр нислэг үйлдэх боломж бүрдэж байна.
Мөн Өмнөговь аймгийн ард иргэд, зочдод иргэний агаарын тээврийн үйлчилгээг шат ахиулан ойртуулж, орон нутаг төдийгүй улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгож байна хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.