“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн нийт ажилтнуудад зориулж “Неосити хотхон” төслөөс орон сууцийг хөнгөлөлттэй үнийн санал, тус төслийн танилцуулгыг хийх гэж байна.
• Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороонд 17.3 га газарт баригдаж буй 2400 айлын орон сууц болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа, үйлчилгээ, спорт цогцолбор, автозам, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалт юм.
• Хотхондоо ерөнхий боловсролын “Шинэ Монгол 3” сургууль болон “Ёкоминэ Монгол” цэцэрлэгийн салбаруудыг нээж байгаа бөгөөд тус сургууль, цэцэрлэг нь хотхоны оршин суугчдаас элсэлтийнхээ 70 хувийг бүрдүүлэх юм.
• Монгол Улсад анх удаа орон сууцны зориулалттай барилгад байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг орон сууцны бүх шатанд амжилттай нэвтрүүлж буйг батламжилсан АНУ-ын Ногоон барилгын зөвлөлийн (USGBC) “LEED Gold Pre-certification”-ийг авсан юм.
Уг төслөөс орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан захиалагч нарт ногоон санхүүжилтийн орон сууцны зээлийг судлан, олгохоор Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, М Банк хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.
Хугацаа: 2025.07.04-ний өдөр 12 цагт
Байршил: БУОУНБ-ын 2 давхрын хурлын танхимд
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб сайтаас үзнэ үү https://neocity.mn/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.