Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Дараа нь Засгийн газраас 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Р.Батболд нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Дав.Цогтбаатар нар үг хэлсэн. Гишүүд асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийн хүрээнд барих авто замын нэг км-ын ажлын өртөг өндөр буй шалтгааныг илүүтэй тодруулав. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Төсвийн зарлагын хяналтын дэд хороонын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Номин нарыг нэмж оруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.