СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-08

Иргэний нисэхийн үндэсний төв Франц Улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Монгол Улс болон Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон Бүгд Найрамдах Франц Улсын төрийн хөрөнгө оруулалтын банк BPI France, Францын Үндэсний иргэний нисэхийн их сургууль (ENAC), мөн дэлхийн хэмжээний технологийн шийдэл нийлүүлэгч Thales Group зэрэг байгууллагууд хооронд хамтран ажиллах Санамж бичиг (MoU)-т өнөөдөр албан ёсоор гарын үсэг зурлаа.

Энэхүү Санамж бичиг нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарт урт хугацаанд хамтран ажиллах, хамтын ажиллагааг стратегийн түвшинд шинэ шатанд гаргах зорилготой юм. Тодруулбал, нислэгийн хөдөлгөөний удирдлагын систем, тоног төхөөрөмж, дэд бүтэц, сургалт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг олон талт, цогц чиглэлээр хамтран ажиллах үндэс суурийг тавьж байгаа болно.

Санамж бичигт Монголын талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, Францын талаас BPI France, ENAC, Thales Group-ийн албан ёсны төлөөлөгчид гарын үсэг зурлаа.
Уг хамтын ажиллагаа нь Монгол Улсын агаарын навигацийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн, аюулгүй, үр ашигтай нислэгийн орчныг бүрдүүлэхэд чухал түлхэц өгөх юм.

Мөн уг Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын баталгаагүйгээр санхүүжүүлэх боломжийг эрэлхийлж, энэ хүрээнд агаарын навигацийн хураамжийн орлогоос санхүүжилтийн эх үүсвэр гаргах боломжийг судлан ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.