СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн 1917 айл өрхийн 7784 хүн үерийн эрсдэлтэй нөхцөлд байна

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
12 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ОБЕГ-ын Шуурхай штабт ажиллаж, цаг үеийн мэдээлэлтэй танилцан, холбогдох албаныханд үүрэг чиглэлийг өглөө.

Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээ нийт 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 19 сум байгаа бол нийслэлийн 7 дүүргийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд нийт 2174 байршилд 1917 айл өрхийн 7784 хүн ам байгаа юм.

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.08/ 18:30 цагийн байдлаар нийт 12 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан хоёр  түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 5, Мандал суманд 4, Хүдэр суманд 1, Цагааннуур суманд 1 буюу нийт 11 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байгааг холбогдох албаныхан мэдээлж байна.

Түймрийн голомтод төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 385 алба хаагч, 11 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 53 хүн, 7 автомашин, буюу нийт 438 хүн, 18 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Баяр наадмын үед Онцгой байдлын Ерөнхий газар, УОК-ын шуурхай штаб, холбогдох газрууд бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангах ёстойг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болголоо.


Үүнд;
-Амралт, зугаалгын улирал эхэлж байгаа тул иргэдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй хөвөгч хэрэгсэл, завь зэргийг хэрэглэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээллийг бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, авто зам, тээврийн хяналтын цэг, хөдөлгөөнт эргүүлээр дамжуулан тогтмол хүргэх, 
-Гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилал, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгөх

-Үерийн эрсдэлтэй цэгүүдэд шаардлагатай техник хэрэгсэл, элс гэх мэт шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх,

-Үерийн эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх,

-Үерээс хамгаалах далан, суваг, шуудуунд үзлэг шалгалт тогтмол зохион байгуулах, гарц, урсацыг нээж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

-Ой, хээрийн гал түймрийн голомтод ажиллах алба хаагч, иргэд, автомашин, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулан, ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд аймаг, сум, дүүргийн Засаг дарга нартай хамтран хугацаа алдахгүй ажиллуулах,

-Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бэлтгэл ажлыг хангуулж, унтраах ажиллагаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангуулж, хугацаа алдахгүй ажиллуулах,

-Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр тогтмол хүргэж ажиллах зэрэг үүрэг чиглэлийг өглөө. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.