СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-09

🔴 Ц.Пүрэвтүвшин: Эдийн засгийн хохирлоос гадна юугаар ч хэмжишгүй бизнесийн нэр хүнд рүү төр засаг хэт халдаж байна

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
13 цагийн өмнө

"Монголын эдийн засгийн форум-2025" өчигдөр Төрийн ордонд эхэлж хоёр өдөр үргэлжилнэ. Эдийн засгийн форумаар сарын өмнө байгуулагдсан Г.Занданшатарын Засгийн газар цаашид ямар бодлого баримтлан ажиллахаа зарлаж буй. Тус форумд оролцогчдын байр суурийг хүргэж байна. 

"Монголын зэс корпораци"-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:

-Жил бүр хаваржин, намаржин эдийн засгийн чуулган хийдэг ч ямар ч үр дүн алга. Сүүлийн 4-5 жилд хувийн хэвшлийн хийсэн хөрөнгө оруулалт, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Ухаахудагтай холбоотой маргаан үүсээд байхад төр оролцож шийдэж чадахгүй байдалтай байна. 

Гадны хөрөнгө оруулагчид юуг хардаг вэ гэхээр дотоодын хөрөнгө оруулагчдын бизнес эрхлэх орчин, монгол дахь бизнесийн чөлөөт байдал, төрийн шударга байдлыг л харж хөрөнгөө оруулдаг. Энэ юугаар үнэлэгдэх вэ гэхээр дотоодын хөрөнгө оруулагчдын бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй байдлыг хардаг. Гэтэл сүүлийн 4-5 жил төр өөрөө хөрөнгө оруулагчдаа дээрэмдэж эхэлсэн.

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан 2016 оноос үүссэн. Шийдэгдэхгүй найман жил боллоо. Өнөөдөр бизнесийн орчин амаргүй байдалтай байна, төрийн оролцоо зохист түвшнээс хэт ихэссэн, төрийн өмчит том аж ахуйн нэгжүүд данхайх хэлбэр 2016, 2017 оноос тавигдсан. Анх Эрдэнэт ТӨҮГ-ын 49 хувийг УИХ-ын тогтоолоор Монголросцветмет нэгдлээс авснаас хойш эхэлсэн. Найман жил өнгөрөхөд долоон жил хагаст нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Шүүх дээр очоод 3,4 жил хэрэг гацсан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гаднаас авчрахдаа манай компани үндсэн төлбөрт төр засгаас 200 гаруй сая долларын авлагатай байгаа. Алданга нь мөн 300 сая дөхөөд нийт 500 гаруй сая долларын хохирол учирсан. Эдийн засгийн ийм хохирлоос гадна юугаар ч хэмжишгүй бизнесийн нэр хүнд гэж байдаг. Тэр бүр утгаа алдсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.