СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-07-09

🔴 Ц.Пүрэвтүвшин: "Алт" аян дүр эсгэсэн хөтөлбөр болсон

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
12 цагийн өмнө

"Монголын эдийн засгийн форум-2025" өчигдөр Төрийн ордонд эхэлж хоёр өдөр үргэлжилнэ. Эдийн засгийн форумаар сарын өмнө байгуулагдсан Г.Занданшатарын Засгийн газар цаашид ямар бодлого баримтлан ажиллахаа зарлаж буй. Тус форумд оролцогчдын байр суурийг хүргэж байна. 

"Монголын зэс корпораци"-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард "Алт-3" аяныг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Яг үнэндээ бодитой үр дүн алга. Манай улсад алтны үйл ажиллагаа эрхэлж буй Эрдэнэ ресурс, Степ гоулд, Бороо гоулд гэсэн 4-5-хан компани бий. Бүх түвшинд алт олборлоод байгаа боловч 10 тоннд ч хүрэхгүй байдалтай байна.

Алт олборлохыг хөрөнгө оруулагчид сонирхож байна. Гэтэл олборлох нөөц байхгүй. Шороон ордууд дууссан, үндсэн ордын нөөц дуусах тал руугаа орсон. Эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ орд байхгүй. "Алт" аяныг хэрэгжүүлж болно, экспортод хяналт тавьж болно. "Алтны олборлолтоо нэмж эдийн засгаа дэмжинэ" гэж Засгийн газар ярьж байгаа. Хамгийн чухал зүйл нь олборлолтоо нэмэх ёстой шүү дээ. Одоо олж байгаа 5-6 тонноо 20-30 тонн болгож байж бодитой үр дүн гарна. Тусгай хамгаалалтаас зарим орд газрыг гаргаж, алтны олборлолтыг нэмэгдүүлье гэхэд наад зах нь зургаан  сараас нэг жилийн дараа л үр дүнгээ харуулна. Нэмээд ойролцоогоор 200-300 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. 

Гэтэл гарсан хөтөлбөрт нь олборлолт дорвитой нэмэх зүйл заалт юу ч алга. Засгийн газар нь дүлэгнэсэн байдалтай байгаад байдаг. УИХ дээр очихоор "Ноён уулаа аваръя" энэ тэр гээд эхэлсэн. Ийм популизмаасаа салах хэрэгтэй байна гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.