СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-07-08

🔴LIVE: Хөдөлмөрийн баатар П.Байгалжав: “The Hu” хамтлагийн хуур хөгжмийг урласандаа маш их баяртай байдаг

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 долоо хоногийн өмнө

Ерөнхийлөгчийн зарлигаар П.Байгалжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. 

П.Байгалжав нь үндэсний болон сонгодог урлагийн бүх төрлийн хөгжмийн зэмсгийг урладаг нэгэн. Монголын томоохон театруудын төдийгүй "The Hu" хамтлагийн хөгжмийн зэмсгийг бүтээжээ.

Хөдөлмөрийн баатар П.Байгалжав:

-Миний хувьд гуч гаруй жил хуур урлаж байна.

“Тhe HU” хамтлагийн хуур хөгжим нь тус хамтлагийн продюсер Б.Дашдондогийн санаа байсан. Надад зургийг нь зурж өгөөд, ярилцаад тус хөгжмийг бүтээсэн. Энэ хөгжмийг бүтээснээрээ маш их бахархдаг.

1992 онд төрийн хан хуур залагдаад, "Морин хуурын чуулга" байгуулагдаад, Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гарч байсан. 2024 онд У.Хүрэлсүх дахин зарлиг гаргасан. Эдгээр нь монгол түмнийг морин хуураа дээдлэх, хүүхэд залуус суралцах, үйл ажиллагаанууд дэмжигдэхэд чухал нөлөө үзүүлсэн.

Манай байгууллага өнгөрсөн хугацаанд нийтдээ 60 гаруй мянган хуур урласан байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

П.Байгалцэцэг
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хайрт ахын минь шаргуу хөдөлмөрч хамт олны нөр их хөдөлмөрийн үр шимээ хүртэж байгаадбаяр хүргие Бидны хайрт аав ээж удмын уран хүмүүс байсан дээд тэнгэрээс харж баярлаж байгаа гэдэгт итгэлтэй байна таньдаа маш их баярлаж бахархаж байна урт насалж удаан жаргаарай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.