СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-07-08

🔴LIVE: Ц.Пүрэвтүвшин: Манай компанийг найман жил шалгаж, 500 сая ам.долларын хохирол учруулсан

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
11 цагийн өмнө

"Манай компанийг найман жил шалгаж, 500 сая ам.долларын хохирол учруулснаас гадна бизнесийн нэр хүнд унаж, гадна, дотнын хөрөнгө оруулагчдыг үргээсэн" гэж "Монголын зэс корпораци"-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин хэлж байна. 

"Монголын зэс корпораци"-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:

-Эдийн засгийн чуулган болж байна. Чуулганд оролцогчид бизнес эрхлэх орчны талаар түлхүү асууж байна. Монгол дахь бизнес, эдийн засгийн чөлөөт байдал, төрийн оролцоо ямар байдаг вэ гэдэг нь хамгийн чухал. Үүнийг юугаар үнэлдэг вэ гэхээр дотоодын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байдал.

Монголын эдийн засаг амаргүй нөхцөл байдалтай байна. Төрийн оролцоо зохих түвшнээс хэд дахин өндөр болсон. Төрийн өмчийн том аж ахуй нэгжүүд ихээр бий болох үндэс 2016 оноос тавигдсан. Анх 2016 онд УИХ-ын тогтоолоор Эрдэнэтийн 49 хувийг төрд авснаас хойш төрийн өмчийн том компаниуд данхайгаад эхэлсэн.

. Манай компани Монгол Улсаас үндсэн төлбөрт 200 гаруй сая ам.доллар авах авлагатай байгаа. Түүнчлэн хохирол алданги нь 300 сая ам.доллар Энэ бол зөвхөн эдийн засгийн хохирол. Үүн дээр нэмээд бизнесийн нэр хүн гээд хэлэх зүйлс олон байна.

2016 онд бид ОХУ-аас үндэсний хоёр үйлдвэрийн 49 хувийг авчирсан. Өөрсдийн хөрөнгөөрөө. Төрийн мөнгө гэж хэлж байсан ч тэр нь нотлогдоогүй. Энэ компаниуд төрд 100 хувь ирсэн. Ашигтай ажиллаж байгаа. Гэтэл авчирсан компани болох бид хохирсоор байна. гэж байгаа шүү дээ.

Манай асуудалтай холбоотой олон хүнийг шалгасан. Зарим нь гадаад руу гарсан. Зарим нь энд гацчихсан. Хэрэг нь шийдэгддэггүй. Дөрвөн таван хэргийг багцалсан. Ч.Сайханбилэг гэдэг хүн Монголд ирж байж хэргээ шийдүүлэх ёстой. Байхгүй хүний өмнөөс намайг яллаж болохгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
10 цагийн өмнө
116.206.83.106

Оюунэрдэнийн хувийн шүд зуулт бас нөлөөлсөн дөө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.