СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-08

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 98 хувьтай байна

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
12 цагийн өмнө

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн үйл явцтай танилцжээ. 

Уг байгууламж нь хуучин төв цэвэрлэх байгууламжийн баруун талд 17.6 га талбайд хэрэгжиж байгаа бөгөөд 2020 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэснээр дээрх төсөл хэрэгжиж эхэлсэн юм.

Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн зохицуулагч Г.Чулуунбат төслийн хэрэгжилт явцын талаар танилцуулга хийв. Тэрбээр танилцуулгадаа “ бол . Шинэ төв цэвэрлэх байгууламжийг энэ оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” талаар дурдав.

Төслийн Ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консорциумын Ерөнхий инженер Жанг Жиа Вэй нь ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хандан цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж буй хаягдал усны стандарт шаардлагыг хангуулах, цаашид хаягдал лагийн асуудлыг шийдвэрлэх үүднээс лаг шатаах технологийг нэвтрүүлэх шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Дээрх уулзалтад ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баяраа, Сайдын зөвлөх И.Баттөгс, Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, төслийн зохицуулагч Г.Чулуунбат, БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консорциумын төслийн захирал Лью Хай Юнь, Ерөнхий инженер Жанг Жиа Вэй нар оролцжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.