Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгөв.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:
-Засгийн газрын 100 хоногт хийж хэрэгжүүлэх, албан даалгавартай холбогдуулан иргэдээс санал авахаар боллоо.
Төсвийн энэ оны орлого 3.3 их наяд төгрөгөөр тасарсан. Экспортын орлого 13-30 хувь буурахаар харагдаж байна. Ирэх жил эдийн засгийн өсөлт саарахаар байна. Өмнөх Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоол баталсан. Бид эдгээр төслийг эрэмбэллээ. Дөрвөн шалгуураар эрэмбэлсэн байгаа. Таван төсөл эхэлсэн. Таван төсөл шууд хөрөнгө оруулалт шаардахааргүй байна. Дөрвөн төсөл хойшлохоор байна.
Гашуунсухайт -Ганцмод хил холболтын төмөр зам барих ажил урд хил дээр эхэлсэн. БНХАУ ажлаа эхэлсэн, манай тал ирэх сард ажлаа эхлүүлнэ. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороотой гэрээ байгуулсан. Энэ мэт бэлтгэлийг нь хангасан төслүүдийг үргэлжлүүлнэ. Эгийн голын усан цахилгаан станцын асуудалд эрдэмтдийн судалгааны баг байгуулагдсан. Төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Орхон онги төслийг ТЭЗҮ боловсруулсан байдаг. Хувийн хөрөнгө оруулалтаар хийх боломжийг судалж байна. Санхүүжилтийн шинэ механизмыг судлах ажил үргэлжилж байна. Туулын хурдны замын талаар иргэд асууж байна. Нийслэл 24 төслөө эрэмбэлсэн. Туулын хурдны замыг хэвийн үргэлжлүүлэх нь зөв гэж үзэж байгаа. 2025 оны наймдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх зарим төслийг хойшлуулсан. Бусад төслүүд хэвийн үргэлжилж байгаа. Ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.