СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-07

🔴 Г.Уянгахишиг: Нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг ачих биш торгуулийн хуудас бичиж наах боломжтой

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
10 цагийн өмнө

"Нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг ачих биш торгуулийн хуудас бичиж наах боломжтой" гэж УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хэлж байна.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:

-Тухайн автомашиныг зөрчил гаргасан эсэхийг цагдаа харсан тохиолдол торгодог. Энэ нь хүн хүчний асуудлыг бас дагуулдаг. Торгууль бас болж чадаж байна уу? Үгүй юу? Бүх автомашиныг унших төхөөрөмжтэй болгон хиймэл оюун ухаан ашиглаж тухайн зөрчлийг илрүүлдэг болно. Заавал ачилтын машин, машин ачлаа гэдэг асуудал байхгүй болно.

Хамтын ажиллагаа гэдэг зүйл чухал байна. Жолоочид нийслэлтэй хамтраад, аль аль талаасаа оролцоогоо нэгтгээд цаашаа явах ёстой гэж бодож байна. Мэдээллийн нэгдсэн сантай болох нь чухал байна. Зарим нэг торгуулийн хэмжээгээ өсгөж, зөрчлийг чангаруулах нь зөв. 1.8 сая иргэн амьдарч байгаа хотын төвийн авто тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн дээр маш анхааралтай байх ёстой. Энэ зохицуулалтыг хийснээр хотын төвийн автозам дээр арай өндөр торгууль тавина ч гэх юмуу зохицуулалтыг хийгээд явж болно гэж үзэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.