СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-07

“Цэгцрэх хөдөлгөөн” ном нь зохиогчийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй гэв

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн онд “Цэгцрэх хөдөлгөөн” ном хэвлүүлсэн билээ.

Уг номдоо МУИС-ийн багш нарын 2009 онд хамтарч бичсэн “Шинэ институцийн эдийн засаг” номоос эшлэл оруулахдаа зохиогчдоос зөвшөөрөл аваагүй хэмээсэн ташаа мэдээллийг нэр бүхий сайтын цахим хуудсаар олон нийтэд түгээжээ. Уг мэдээлэл нь ор үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

“Цэгцрэх хөдөлгөөн” ном нь оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй болно. Хувь хүний болон албаны нэр хүндэд хүндэтгэлтэй хандаж, олон нийтэд түгээх мэдээллээ албан эх сурвалжаас тодруулж байхыг хүсэж байна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанаас мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.