СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-07-07

🔴LIVE: МУГТ А.Энхтуул: Төр түмнийхээ итгэл, хүндлэлийг хүлээж, шатрын спортын гавьяат тамирчин болсондоо баяртай байна

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
6 цагийн өмнө

"Манай улсын шатрын холбоо шатрын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх санал санаачилгыг хэрэгжүүлээд явж байна. Энэ бол шатар бидний мөрөөдөл. Энэ том зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бид бүгд зүрх сэтгэлээрээ хамтран ажиллана" гэж МУГТ А.Энхтуул хэлж байна.

МУГТ А.Энхтуул:

-Оюуны спортыг үнэлж ийнхүү шагнасанд талархаж байна. Төр, ард түмэндээ баярлалаа.

Оюуны спорт хөгжих тусам тэр улсын боловсролын түвшин тодорхойлогддог гэж боддог. Энэ ч утгаараа манай шатрын холбоо шатрын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх санал санаачилгыг хэрэгжүүлээд явж байна. Энэ бол шатарчин бидний мөрөөдөл. Энэ том зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бид бүгд зүрх сэтгэлээрээ хамтран ажиллана.

Хүмүүн заяаг хайрласан ээж, аавдаа, ахан дүүстээ, Сэлэнгэ нутгийн зон олондоо, ачит багш нарт нартаа, Монгол Улсын 29 дэх ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын 34 дэх ерөнхий сайд Г.Занданшатар, СПАЖ-ын сайд Ч.Ундрам, Макс групп гээд олон хүнд талархаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.