"Ид хийж бүтээх насан дээрээ гайхалтай хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна. Циркийн урлагт шантрах үед хойноос минь дэмжиж байсан аав, ээжийгээ хамгийн түрүүнд бодлоо" гэж МУГЖ Э.Лхагва-Очир сэтгэгдлээ хуваалцлаа.
Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Лхагва-Очир:
-Ид хийж бүтээх насан дээрээ гайхалтай хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна. Үүрэг, хариуцлага даалгавар, хайр хүндлэлийг төрөөсөө мэдэрч байна.
Циркийн урлаг таван минутын үзүүлбэрийг таван жил бэлддэг гэдгээрээ онцлог байдаг. Давхар сандалтай үзүүлдэг ганц үзүүлбэрийг би хийдэг. Цаашдаа энэ гайхамшигтай үзүүлбэрээ шавь нартаа өвлүүлнэ гэж төлөвлөж байна.
Миний хувьд энэ урлагийг олон улс, тив дэлхийд сурталчилж ирсэн. Миний хөдөлмөрийг үнэлсэнд туйлын их баяртай байна. Ээж, аавдаа, нутгийн олондоо, ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн хайртай дөрвөн охин, ханьдаа, хадам ээждээ баярлалаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.