СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-07-07

Монголбанкнаас тэтгэврийн орлого барьцаалсан зээлийн хувьд гаргасан шийдвэрийг хүчингүй болголоо

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 долоо хоногийн өмнө

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлах тухай мэдэгдэл гаргажээ. 

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар .

Өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I болон II улирлын ээлжит хуралдаануудаар тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүдийг гаргасан билээ.

Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзлээ.

Нөгөөтэйгүүр, тэтгэврийн зээлдэгч нарын хувьд өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна. Цаашид тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, түүнээс шалтгаалсан өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авах нь зүйтэй гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (21)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Б.Сүхбаатар
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Тэгээд банкууд хэдэн сараар зээл өгөх юм бэ хүүний талаар юу болсон бэ Тэтгэвэр өгч бгаа банкныхаа хараат байдалд орох юм байна даа

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хүүг нь багасгаачээ

Цэнд Ванган
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хүү багасга

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хүүгийн багасгаач

Нарантуяа
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хүүгийн багасгаач

Т Цэвээннамжил
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хэзээнээс мөрдөх юм бэ Хүүг буруулаачээ

Гбаточир
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Банк руу чиглэлээ хурдан өгөөчээ

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Тэтгэвэрийн зээлийн хүүгээ багасгаачээ

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Банкнууд хэзээнээс зээлээ олгох вэ хугацаа нь хэд вэ тодруулаачээ

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

ХААН банк 50.50%өгнө гэсэн

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хаан банк 100болсон бнаа

Г Лхагва
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Голомд банкаа хурдан яаралтай өгөөчээ 24 сараар ахмадууд хараад байдаг

Дугаржав
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Зээлийн хүүг бууруулах яасан бэ хэднээс мөрдөх вэ

Г. Отгонцэцэг
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Банк болгон адилгүй бгаа ямар банк хэдэн сараар өгч байгааг дэлгэрэнгүй мэдээлэл бна уу

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

гөлөг төөрүүлнэ гэж мундаг шүү. Ямар чтодорхойгүй хэнч ойлгохгүй

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Банкан дээр очсон тэтгэвэр 50 тавиараа байна лээ шүү дээ. Хэд с хэрэгжих юм бэ?

зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Тэтгэврийн хүү буурсан уу?

зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Тэтгэврийн хүү буурсан уу?

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ойлгож байнаа гэхдээ хэрэвээ ахмадууд зээл авхаар бол хэдэн сараар зээл олгохоор болсон бэ

Батцэнгэл
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Зээлээ багсагвал болох гээд байна.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

хүүг нь буулгаагүй юмуу ???

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.