СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-07

🔴Ардын жүжигчин Н.Батцэцэг: Үзэгч та бүхэндээ сүслэн залбиръя

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
14 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон медаль гардуулж байна. МУГЖ Н.Батцэцэгт Ардын жүжигчин цол хүртээлээ. 

Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрөөд 6 дугаар дунд сургууль 1974 онд төгсөсний дараа МУИС-ийн Орос хэлний орчуулагч мэргэжлээр 1979 онд төгсжээ.

1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад таван жил ажиллаад 1996 онд нутагтаа буцаж ирсэн юм.

Уран сайхны кино
"Эх бүрдийн домог" гол дүр Нарангарвуу ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1973)
"Хүний амь" Багш 2-р дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1975)
"Дэгдээхэй нас" Багш 2-р дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1976)
"Суварган цэнхэр уулс" гол дүр сурвалжлагч Солонго ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1977)
"Хатанбаатар" Гүнчинхорлоо ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1978)
"Тойрох хуудас" гол дүр Дэлгэр инженер ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1979)
"Гэрлэж амжаагүй явна" гол дүр Оюутан Сүрэн ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1980)
"Газарчин" Герман, Монголын хамтарсан кино, гол дүр Индиан бүсгүй ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1981)
"Гийнгоо" орчуулагч туслах ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1982)
"Тэмцлийн оч" Сувд 2-р дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1984)
"Фронтод явах өргөдөл" Дэлгэр гол дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1985)
"Сахиус уу, сахиул уу" туслах дүр Японы нарийн бичгийн дарга ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1986)
"Зүүдэнд ирсэн хонгорхон ижий" Гол дүр Цэлмэг ("Монголжин" студийн бүтээл 2000)
"Хааны сүүлчийн хатан" гол дүр Гэнэнпил хатан ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 2000)
"Цагаан сүүний домог" гол дүр- Монголжин хатан ("Хийморь " студийн бүтээл 2000)
”Вансэмбэрүү” гол дүр - Гүнжээ (“Монголжин” студийн бүтээл 2002)
"Жинжиймаа" гол дүр- Жинжиймаа ("Монголжин" студийн бүтээл 2003)
"Мэлмий" гол дүр-Хатан ижий ("Монголжин" студийн бүтээл 2003)
"Сийлэн бөөр" гол дүр- Сийлэн ("Монголжин" студийн бүтээл 2004
"Хэен Хуар" гол дүр-Дарь ("Монголжин" студийн бүтээл 2004)
"Уучлаарай хайрт минь" гол дүр-Ээж ("Монголжин" студийн бүтээл 2004)
"Би чамайг хэзээ ч мартахгүй" гол дүр- Ээж ("Монголжин" студийн бүтээл 2004)
"Халгай"
"Луйвар" гол дүр-УИХ-ын гишүүн (Найруулагч Цогтбаяр 2014)
"Цэн тогоруу" 2-р дүр-Төгсөө, Ерөнхий продюсер (2014)
"Сүүлчийн шөнө" гол дүр- Саянцэцэг (Найруулагч Наранбаатар 2014)
"2000" кино Хатан (УГЗ П.Батсайханы бүтээл 2018)
"Бууны сумыг буцааж болдоггүй" "Монголкино" үйлдвэрийн бүтээл, туслах дүр-Дарь өмгөөлөгч, менежер (2019)
"Унаач хүүхэд" туслах дүр-хөрш, менежер ("Монголкино" үйлдвэрийн бүтээл) 2020
Телевизийн цуврал
"Үгүйлэн санана" америк дахь монголчуудын тухай цуврал 35 нэвтрүүлэг
"Америк дахь монголчууд" 100 сурвалжлага
"Монголын шилдэг гэр бүлүүд" ЗГ-ын захиалгат цуврал 10 нэвтрүүлэг
"Монголын шилдэг жуулчны баазууд" ЗГ-ын захиалгат цуврал 10 нэвтрүүлэг
"Гайхамшигт дэлгэц" Монгол киноны 80 жилийн ойн цуврал нэвтрүүлгийн хөтлөгч
Зохион байгуулсан шоу, санаачилсан төслүүд
ТШ-т, ХБ,АЖ Н.Сувдын уран бүтээлийн тоглолтыг UB Palaced 2003 онд зохион байгуулж хийсэн
Монгол улсад киноны салбар үүсч хөгжисний 80 жилийн ойн "Гайхамшигт дэлгэц" төслийг санаачлан, хийсэн.
"Суварган цэнхэр уулс" киноны 40 жилийн ойн төслийг ХХЕГ-тай хамтран хэрэгжүүлсэн
"Монгол киноны хүүхнүүд" төсөл
МУГЖ Н.Батцэцэгийн тайлан тоглолтыг 2008 онд АНУ-ын Чикаго хотод хийсэн.
Бичсэн болон оролцон ажилласан номууд
"Америкт амьдрахуй" (Америкийг зоригсдод гарын авлага болгон)
"Кино бидний түүх" үндэсний кино урлаг үүсч хөгжисний 80 жилийн ойд зориулан гаргасан номын багт ажилласан
"Жүжигчин ба би" (Урлагийг сонгосон хүүхэд залуучуудад гарын авлага болгон)
Шилмэл зүйр цэцэн үгс (хэл яриа хөгжүүлэх сургалтын материал болгон)
Онигооны ном (сэтгэхүй хөгжүүлэх материал болгон)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.