СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орж, бусад нутгаар дулаан байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 долоо хоногийн өмнө

Өнөөдөр /2025.07.05/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх гол орчмоор +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +19…+24 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

Долдугаар сарын 06-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Michael Gard
2 хоногийн өмнө
116.206.83.106

ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.