СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-04

Гараа сайн бол бариа сайн

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
7 цагийн өмнө

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт байхдаа Сангийн сайд Б.Жавхлан "Төсөв тодотгох бодит шаардлага үүсээгүй. Валютын нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна" хэмээн сайрхдаг байв. УИХ-ын гишүүд эдийн засаг хямарч байгаа тухай, нүүрсний экспортыг хиймлээр өндөр тавьж, баахан бүтээн байгуулалт хийнэ гэж хөөрцөглөж байгааг байнга шүүмжилж байв.

Үнэнийг удаан нуух аргагүй. Дуун дээр гардаг шиг "Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж" байжээ. 

Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдож эдийн засгийн тоон үзүүлэлтийг хараад, төгрөгийн ханш унасан, валютын нөөц хомстох бодит аюул нүүрлэсэн, төсөв тодотгож, бүсээ чангалахгүй бол удахгүй элгээрээ хэвтэх дөхсөн улсыг хүлээн авснаа ойлгосон бололтой юм. Энэ хурдаараа явбал төсвийн албан хаагчдын цалинг тавьж чадахгүй болох дээрээ хүрэх байжээ. Аудитын байгууллагын мэдээлж буйгаар 2024 оны төсвөөс 9.4 их наяд төгрөгийн зөрчил илэрчихлээ. Иймд УИХ яг энэ өдрүүдэд төсвийг тодотгож байна. 

Ерөнхий сайдын мэдэгдсэнээр бүх шатны төсвийн байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлыг 617.3 тэрбум төгрөгөөр, төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасыг 76.8 тэрбум төгрөгөөр, тавилга, эд хогшил, урсгал засвар, багаж техникийн зардлыг 104.4 тэрбум төгрөгөөр хэмнэхээр болчихлоо. 

Г.Занданшатар ОХУ-д эдийн засагч мэргэжил эзэмшсэн. ХҮДС-ийн Санхүү-Эдийн засгийн тэнхимд багшилж байсан. Хөдөө аж ахуйн банканд эдийн засагч,  Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч хийж байсан. Цээжээр шатар нүүдэг. Толгой нь компьютер шиг ажилладаг гэгддэг. Иймдээ эдийн засгийн дээр хуралдсан аадрын үүлийг олж хараад засах залруулах арга хэмжээг цаг алдалгүй авч байна. 60 сая тонн нүүрс гаргана гэж хөөрцөглөсөн улс бодит хөрсөн дээрээ буухаас өөр аргагүй болоод байна. 

Ингээд нэг засаад авчихвал уг нь Монгол Улсын эдийн засаг бусад гүрнүүдтэй харьцуулахад жижигхэн. Засал их амархан авдаг гэгддэг юм билээ. Гараа сайн бол бариа сайн гэж өвгөд маань сургасан. Г.Занданшатар улс эх орны эдийн засгийг гартаа нэг оруулаад авсан байхад дороо босоод ирэх нь гарцаагүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.