СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-04

Х.Нямбаатар: Газрыг дахин төлөвлөх гэр хорооллын сан байгуулах нь энэ хуулийн амин сүнс

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 цагийн өмнө

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:

-Айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулна гэж байна. Амины орон сууцуудыг орхисон байна. Гэрийг дулаалснаас илүү үр дүнтэй гэж бодож байна. Нийслэлийн засаг даргын дэргэд тусгай сан байгуулагдах уу? Дүүжин тээвэр түгжрэлийг бууруулахад ямар ач холбогдолтой вэ? Хийн түлш хэрэглэсэн урамшуулалд хэдэн төгрөг зарцуулах вэ?

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хуулийг 2023 онд баталсан. Гэсэн ч энэ хуульд нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага үүссэн. . Улаанбаатар хотын хүн ам 2000 онд 700 мянга байсан өнөөдөр 1сая 800 мянга болсон. 804 мянган авто машин зорчиж байна.

Иймд бид . Гандан, Телевиз, Эх нялхас зэрэг хотын төвтэй ойр байгаа байршлуудад "Дулаан баатар" төслийн хүрээнд дулаалж, хийн болон цахилгаан түлшинд шилжүүлэхээр байгаа.

Дүүжин тээврийн төслийн суурь багана цутгагдаж байна. 2026 оны гуравдугаар сард хөдөлгөөнд орж, зургаан сар туршина. Цагт 4800 хүн тээвэрлэнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.