СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-04

М.Мандхай: Малчид зээлээ төлдөг. Харин чанаргүй зээлийг аж ахуйн нэгжүүд үүсгэдэг

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 цагийн өмнө

Төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг УИХ дээр явагдаж байна. "Шинэ хоршоо" хөдөлгөөний 45 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тав болгож бууруулсанд УИХ-ын гишүүн М.Мандхай маш ихээр бухимдаж байна. Тэрбээр "ХАА-н яам эсрэг санал өгсөнд маш их харамсаж байна" гэв. 

Түүний УИХ-ын чуулган дээр хэлсэн үгийг сийрүүлье. 

УИХ-ын гишүүн М.Мандхай: 

-Хариуцлагатайгаар хэлье! Би хувийн эрх ашиг яриагүй. Би монголын 220 мянган малчны ажилтай орлоготой, амьжиргаатай байх эсэх талаар ярьсан. Зээлийн батлан даалтын сангийн 45 тэрбум төгрөгийн 40-ыг хасаж хаяад, хэдхэн аж ахуйн нэгжийн урамшууллын төлөө ХХААХҮ-ийн сайд тэмцэж байна. Малчдад ээлгүй Хөдөө аж ахуйн сайдтай болжээ бид.

Биднийг өнөөдөр хоолтой ундтай, монгол ахуй соёлтой, Монголыг Монголоор нь байлгаж байгаа хүмүүс бол малчид. Сонгууль болохоор малчдадаа хайр зарлаж явчихаад сонгууль дуусахаар эсрэг ажилладаг. Ийм Хөдөө аж ахуйн сайдтай сууж байгаадаа гутаж байна. Эсрэг байсан хүмүүс нь тойрог дээрээ оччихоод "Шинэ хоршоо" хөдөлгөөний мөнгийг яагаад хассан талаараа ярих байлгүй дээ. 

Би нэг стаститик тоо хэлье. Сая Хөгжлийн банкны асуудлыг ярьж байх шиг байна. , татварын санд 500 гаруй сая төгрөг төвлөрүүлчихээд байна. 

Малчид бол зээлээ төлдөг. Харин Чанаргүй зээл аж ахуйн нэгж дээр үүсдэг шүү дээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.