СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2025-07-04

🔴ЧУУЛГАН: Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах гурав дахь хэлэлцүүлэг эхэллээ

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 цагийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гурав дахь хэлэлцүүлэг болж байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ хийж байна. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав. УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн гэмт хэргийн шинжтэй мөнгө угаасан байж болзошгүй 7.3 их наяд төгрөг байгаа нь татварын нийт орлогын 26.7 хувьтай тэнцэж байна гээд гуйвуулчихав уу, үнэхээр ийм асуудал үүссэн үү? Холбогдох албаныхан энд хариулт өгөөч?

Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн:

-Татварын ерөнхий хууль болон мөнгө угаа, терроризмтэй тэмцэх тухай хуулиудад төрийн байгууллагууд мэдээлэл солилцож, хангах чиг үүрэгтэй байдаг. Тэгэхээр татварын албаны хяналт шалгалтын үйл явцад сэжигтэй байж болох гүйлгээнүүдийг хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, шилжүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд НӨАТ-ыг хуурамчаар үйлдсэн байж болох, энэ гүйлгээний давхардалттай дүн, хонжворт тоглоомтой холбоотой гүйлгээнүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Энэ мэдээллийг төсөвт орсон татварын орлоготой холбосон хэлбэрээр дүгнэсэн байна лээ. Тэрнээс биш бодитоор гарсан зөрчил биш. Уг дүгнэлтээр аудитын байгууллага тайлбар өгөх нь зүйтэй.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Ерөнхий аудитор С.Магнайсүрэн дарга дүгнэлт танилцуулсан. Тэр дүгнэлтэд дурдагдсан тэр дүн бол ийм учиртай. Засгийн газрын гишүүдийг ажлаа сайн хийсэн гэдэг дүн юм. Татварын байцаагч нар татварын тайланд шалгалт хийж, илрүүлсэн зөрчлүүд нь мөнгө угаасан байж болзошгүй байна гэж хуулийн байгууллага руу шилжүүлсэн дүнг ярьж байгаа юм. Тэрнээс биш аудитын дүгнэлтэд зөрчил нь тусдаа дүн байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн мөнгийг угаасан байж болзошгүй гэдэг зөрчил огт биш. Татварын байцаагч нар зөрчил илрүүлж, тэрийгээ хуулийн байгууллагад хүргүүлснийг нь аудитын байгууллагад дүгнэлтдээ эш татаж оруулсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.