СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-04

ТБХ: 2025 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
19 цагийн өмнө


Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.07.04/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг Нийслэлийн боловсролын газрын урсгал зардлыг 2.6 тэрбумыг бууруулсан. Ингэснээр Нийслэлийн 100 гаруй багш тэтгэвэртээ гараад авдаг төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжээ авч чадахгүйд хүрэх учраас дахин санал хураах боломжтой эсэхийг тодрууллаа.

“Нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлэг явуулахад зөвхөн Төсвийн байнгын хорооноос гаргасан танилцуулгын талаар гишүүд тайлбар хийх, түүнтэй холбогдуулан асуулт асуух боломжтой байдаг. Гэхдээ дээрх асуудлыг залруулж, буцааж олгоход онцгойлон анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг байнгын хорооны дарга илэрхийллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
19 цагийн өмнө
116.206.83.106

Болино гээд ярьдаг байсан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.