СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлэнгэ аймгийн “Тарвагатай”-д гарсан түймрийг бүрэн унтраажээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 цагийн өмнө

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Тарвагатай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарсан дуудлага долоодугаар сарын 1-ний өдрийн 16:06 цагт бүртгэгдсэн. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн нийт 13 хүн, 2 автомашин, 3 мотоциклтой 16:47 цагт гарч 40 км замыг туулан 20:27 цагт очиж ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажилласан. Түймрийг долоодугаар сарын 3-ны өдрийн 20:40 цагт цурамд оруулан, долоодугаар сарын 4-ний 08:45 цагт бүрэн унтраажээ.
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.