Улаанбурхан өвчний халдвар өдөр бүр нэмэгдэж байгаа. 2025 оны долдугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11429 хүрчээ.
Эмчлэгдэж буй хүмүүс
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 10.076, гэрээр эмчлүүлж буй 792, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4591-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2336, 5-9 насны 1464 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчний халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа. Иймээс Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажууж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.