СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-04

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
13 цагийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө. Харин АТГ-аас түүний орлогыг “…Нотлогдлоо”, эсвэл “…Нотлогдсонгүй” гэсэн тайлбарыг хийгээгүй л байна.

Гэхдээ, АТГ-аас 2025 оны тавдугаар сарын 27-нд албан ёсоор “…Хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа. Авлигын эсрэг хуулийн 13.4 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газрын тэргүүн болон гишүүнийх нь хувиар Ерөнхий сайдын ХОМ-ийг шалгаж эхэлсэн. Шалгаж дуусах хуулийн хугацаа 30-60 хоног” гэж мэдээлэл өгсөн байдаг.

Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2025 оны зургадугаар сарын 9-ний өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээрээ “…Би АТГ-т холбогдох материалуудыг аль эрт тавдугаар сарын 23-нд өгсөн. Гэвч АТГ ч тайлбар хийлгүй өнөөдрийг хүрлээ. Одоог хүртэл нийтэд зарлуулахгүй барьж байна. Үүнийг би улс төрийн шалтгаантай гэж үзэж байна. Ер нь цаашид үүнтэй холбоотой ярих зүйл их гарна. Энэ бүхний цаана юу болсон бэ гэдэг талаар хэлэх зүйл ч их болж байна. Удах тусам тодрох увайгүй зүйлс их болсон доо. Юутай ч болж өнгөрсөн үйл явдлуудын хөөс бууг” гэжээ.

Энэ талаар хэвлэлүүд мэдээлж, улстөрийн хүрээнийхэн “…Түүнийг орлогоо нотлохгүй байна гэж шүүмжлээд байсан чинь АТГ-ын тайлбар хийлгэлгүй барьчихаад байгаа бололтой шүү” гэцгээж буй юм байна.

Ер нь бол, Л.Оюун-Эрдэнэ намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр “…АТГ-ыг одоог хүртэл тайлбар хийлгэлгүй, нийтэд зарлуулахгүй барьж байгаа нь улс төрийн шалтгаантай” гэсэн нь маш ноцтой мэдэгдэл юм.

Ямартай ч, АТГ энэ асуудлыг шалгаж эхлээд яг 42 хонолоо. Тодруулбал, тус газраас шалгах хуулийн хугацаа нь 18 хоногийн дараа буюу энэ сарын 22-нд дуусгавар болох юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.БАЯР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
12 цагийн өмнө
116.206.83.106

https://www.facebook.com/share/v/1At6EZo7mg/?mibextid=wwXIfr

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.