Англи улсын York Barbican хотноо снукер биллиардын Uk Championships тэмцээн энэ өдрүүдэд явагдаж байна.
Нийт шилдэг 128 тамирчин оролцож буй зэрэглэлээрээ Дэлхийн аваргын дараа орох чансаа өндөртэй тэмцээн юм.
Урд шөнө болсон тоглолтууд маш түргэн явагдсан гэж хэлж болохоор байна. Учир юу гэвэл шөвгийн наймын тоглолтод хэн түрүүлж 6 хожсон нь хагас финалд тоглох эрхтэй болдог бөгөөд өрсөлдөөн ихтэй тоглолтуудын боломжит дээд үзүүлтээр 11 тоглолт болдог. Гэтэл өчигдөрийн тоглолтууд аль нэг тоглогчийн илт давамгайллаар шийдэгдсэн буюу хамгийн ихдээ 8 тоглолт гарч байлаа. Өөрөөр хэлбэл өрсөлдөгч тамирчнаа 6:1 хожлын харьцаагаар илт илүүрхсэн тоглолтууд болсон гэсэн үг юм.
Ийнхүү хагас финалд тоглох 4 тоглогч тодроод байна. Өчигдөрийн тоглолтуудаас тэмцээний ялагчаар албан бусаар тодроод байгаа Ронни О Сулливаны Мартин О Доннелтэй хийсэн тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна.