СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-03

🔴Х.Баасанжаргал: МАН хувийн хэвшлийг дэмжих ёсгүй гэж яриагүй. Битгий гуйвуулаарай

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
15 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Манай нам хэзээ ч хувийн хэвшил, хувийн бизнесийнхнийг дэмжих ёсгүй шүү. Тийм бодлого хэзээ ч гарч болохгүй" гэх байр суурийг илэрхийлсэн талаар цахим орчинд гарчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Би хувийн сургуулийг онцолж хэлсэн. Социал демократ үзэл баримтлалтай улс төрийн намын хувьд баримтлах ёстой чухал бодлогууд бий. Боловсрол бүх нийтэд үнэ төлбөргүй байх ёстой гэдэг бодлогыг эрхэмлэж, дэмжих ёстой байдаг. Мөн эрүүл мэндийн бодлого хүртээмжтэй үнэ төлбөргүй байх, нийгмийн хамгааллын бодлого тэгш шударга хүртээмжтэй байх ёстой. Иргэд намуудын улс төрийн үзэл баримтлалыг хооронд нь төдийлөн ялгадаггүй. Улс төрийн намуудын хоорондын бодлого нь ялгарахаа байсан. МАН, АН барууны зүүний хоёр өөр үзэл баримтлалтай. Тэгэхээр бодлогоороо ялгарч байх ёстой. .

Төсвийн тодотгол дагж орж ирж байгаа хуульд өмчийн төрөл үл харгалзан сургууль, цэцэрлэгийн байгууламж баривал татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэж орж ирсэн. гэсэн үг. Энэ төсвийн тодотголд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг Сангийн сайд өөрөө хэлсэн. Б.Жавхлан сайд МАН-ын гишүүн. Тэгэхээр МАН-ын социал демократ үзэл баримтлалыг сануулах нь зүй ёсны гэж харж байгаа гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
14 цагийн өмнө
116.206.83.106

Энэ угаасаа дан эргүү юум ярьдаг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.