Олон жил үргэлжилж байгаа төслүүд төсөвт дарамт үүсгэж байна гэж УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:
-Монгол Улсын төсөв уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшаасаа болоод буурч орж ирж байна. Үүнийг дагаад зарцуулалтаа танах шаардлага үүссэн. Энэ жил 440 орчим хөрөнгө оруулалтын төсөл байгаагаас 110 шинээр орж ирсэн төсөл хөтөлбөр байгаа. Өмнөх жилийн төсөл шилжиж орж ирж байна. Он удаан жил өнжсөн төслүүдээ зогсоогоод шинэ хөрөнгө оруулалт дээрээ анхаарах хэрэгтэй гэж бодож байна. 24 төсөл нь 2020 оноос өмнөх төслүүд байгаа юм. Өртөг зардлууд нь нэмэгдсэн удсан гэдэг дээр анхаарч судлах хэрэгтэй, эдгээр нь төсөвт дарамт үүсгэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.