"Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай улс 120 их наяд төгрөгийн төсөвтэй байсан ч макро эдийн засагт огт нөлөө үзүүлсэнгүй. Асар их зөрчилтэй төсвийн гүйцэтгэлийг хэн ч тоохгүй байна. Төсвийн гүйцэтгэлийг улирал тутам олон нийтээр хэлэлцүүлдэг болмоор байна" гэж УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Төсвийн тодотголтой зэрэгцээд төсвийн гүйцэтгэл яригдаж байна. Төсөв хэлэлцэхээсээ илүүтэйгээр гүйцэтгэлээ илүү олон хоног хэлэлцэх шаардлагатай юм. Учир нь төсвийг аж ахуй нэгжийн татвараар бүрдүүлдэг. Энэ мөнгийг юунд хэрхэн зарцуулж байгаагаа нарийн тооцоолж ярих ёстой. Бусдаар гүйцэтгүүлэх ажлын мөнгөн гүйлгээ гэхэд 2023 онд 13 их наяд байсан бол нэг жилийн дотор 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдчихсэн байгаа юм. Аудитаас 7.5 их наяд төгрөгийг мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэргийн шинж чанартай гэх мэдээллийг ил гаргаж тавьсан байна. Төрийн өндөр албан тушаалтан, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, төсвийн байгууллагын удирдлагууд гэж байгаа. Асар их зөрчилтэй төсвийн гүйцэтгэлийг хэн ч тоохгүй байна. Төсвийн гүйцэтгэлийг улирал тутам олон нийтээр хэлэлцүүлдэг болмоор байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай улс 120 их наяд төгрөгийн төсөвтэй байсан ч макро эдийн засагт огт нөлөө үзүүлсэнгүй. Төсвийн сахилга бат муу явж ирсэн харамсаж байна. Бидний мөнгө юунд зарцуулагдаж байна вэ гэж үр дүнгээ нэхдэг болсон нь сайн байна гэж харж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.