"Шинэ хоршоо хөдөлгөөнийг үргэлжлүүлэх хэрэгтэй. 680 орчим тэрбум төгрөгийн зээлийг малчид авсан “Шинэ хоршоо”-ноос зээл авсан малчид зээлээ асуудалгүй төлж байгаа" гэж УИХ-ын гишүүн Ц.Идэрбат хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-Шинэ хоршоо хөтөлбөрийн төлөлтүүд эхэлсэн гэж танилцуулагдсан. Малчдын гол асуудал тус хөтөлбөрөөр шийдэгдсэн. Малчид маань өмнө нь жилийн 20 хувийн хүүтэй зээл авдаг байсан. Арай ахиу хэмжээний зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө нь хүрдэггүй асуудал байсан. Хэдэн малыг нь маш багаар үнэлдэг байсан. Харин энэ хөдөлгөөн эхэлснээр олдоггүй байсан зургаан хувийн зээлийг малчид авч эхэлсэн. Шинэ хоршоо хөдөлгөөнийг үргэлжлүүлэх хэрэгтэй. 680 орчим тэрбум төгрөгийн зээлийг малчид авсан гэх мэдээлэл байгаа. Зээлээ зориулалтаар ашиглаж байгаа малчид байхад өөр байдлаар зарцуулж байгаа ч тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ зээлийг зориулалтын бусаар ашиглаагүй тохиолдолд зээлийн хүүг нэмэгдүүлж тооцох гэрээтэй юм билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.