Анхны 126 гишүүнтэй УИХ-ын хаврын чуулган ямар үр дүнд хүрсэн бэ? УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй уулзаж, ярилцлаа.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Миний хувьд хууль тогтоомжийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Хүн төвтэй, хүний эрхийг хангасан парламент хууль тогтоох үйл ажиллагааг хийх суурь хуулийн өөрчлөлтийг хийсэн. Хуулиас давсан, хуулиас гадуур захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам зөрчдөг байдал сүүлийн жилүүдэд гаарсан. Үүнийг цэгцэлж, иж бүрэн харилцааг өөрчлөх асуудал хууль тогтоомжийн хуульд орсон. Хүний эрхтэй холбоотой асуудал дээр ХЭҮК, олон нийтийн саналыг хэрхэн тусгаж байна вэ гэдгийг тусгаж өгснөөрөө онцлог болсон. Мөн хэд хэдэн хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Хуулиуд дээр олон нийтээс санал авах ажлууд үргэлжилж байна. Намрын чуулганаар тус хуулиуд өргөн баригдана гэж төлөвлөж байна.
Тамхины хяналтын хуулийг судалгаа дээр үндэслэн боловсруулсан. Намрын чуулганаар өргөн мэдүүлнэ гэж төлөвлөж байна. Засгийн газраас Евразийн түр хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тус хэлэлцээрээр тамхин бүтээгдэхүүний гаалийн татварыг байхгүй болгоно гэж байгаа. Энэ нь маш буруу гэж хүнийхээ хувьд харж байна. Гэхдээ намрын чуулганаар оруулж ирж, соёрхон батлуулах үе шат бий гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.