СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-03

🔴LIVE: Т.Аубакир: Би ажлаа аваад 15 хонож байна. Гэр бүлийн хуулийг судлаад эргээд мэдээлэл өгье

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
14 цагийн өмнө

"Би ажлаа аваад 15 хонож байна. Гэр бүлийн хуулийг судлаад эргээд мэдээлэл өгье. Манай яам дээр найман хууль байна" гэж УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир хэлэв. 

УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир:

-Гэр бүлийн хуулийг өргөн барихаар бэлдчихсэн байгаа. Нийгмийн тал талын бүлгүүдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг явуулж байж, зөв хуультай болно. Энэ тал дээр ажиллаж байна. Дахиж, засаж залруулах ажил их байгаа. Манай яам дээр найман хууль байна. Миний хувьд ажлаа аваад 15 хоног болж байна.

Засгийн газрын хуралдаан дээр Засгийн газрын хуралдаан дээр хэлэлцсэн. Өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа иргэд ахмад настан болсон үед тэтгэвэр авч чадах уу? Энэ сан яг эрүүл байна уу гэдгийг судал гэдэг үүрэг даалгавар өгсөн. Өмнө нь нийгмийн даатгалын сангийн буруу зарцуулалт, өр барагдуулалтыг хий гэдэг үүрэг өгсөн гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.