СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ой, хээрийн гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50.3 хувиар өсжээ

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
14 цагийн өмнө

Үерийн эрсдэл, нөхцөл байдал, ой, хээрийн түймэр, газар хөдлөлтийн нөхцөл байдал зэрэг цаг үеиийн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийв. 

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа:

-Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Дорнод, Архангай аймгууд бага эрсдэлтэй байна. Мөн 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум, дунд эрсдэлтэй 159 сум, бага эрсдэлтэй 94 сум, маш бага эрсдэлтэй 28 сум байна. Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас их эрсдэлтэй 3, дунд эрсдэлтэй 16, бага эрсдэлтэй 2 аймаг байгаа бол 330 сумаас маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум, дунд эрсдэлтэй 159 сум, бага эрсдэлтэй 94 сум, маш бага эрсдэлтэй 28 сум байна. Харин

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням:

-ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штаб нь болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд ажлын хэсгүүд нийслэл, дүүргийн хэмжээнд үерийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах хяналт, шалгалтыг хийж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Богд суманд өчигдөр буюу 2-нд бүртгэгдсэн 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл сумын иргэдэд мэдрэгдсэн бол

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд:

-“Улсын хэмжээнд өнөөдөр 11:00 цагийн байдлаар. Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 368 алба хаагч, 31 автомашин, 1 нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангийн 49 хүн, 7 автомашинтай, нийт 417 хүн, 38 автомашинтай ажиллаж байна. Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.07.03/ байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт 151 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50.3 хувиар өссөн гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.