Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж, өргөмжлөх ТОП-100 шалгаруулалт 24 дахь жилдээ боллоо.
2024 оны Монгол улсын ТОП-100 ААН-ийн төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 1.4 их наяд төгрөгөөр өсөж, 7.6 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 28 хувь болж байна.
2024 оны ТОП-100 ААН-ийн 21 дүгээр байранд “Сод Монгол Групп” ХХК тодорлоо.
“Сод монгол групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Гансүх:
-“Сод монгол групп” ТОП-100 ААН-д сүүлийн 23 дахь жилдээ дараалан шалгарч байна. Энэ жил 21-р байранд шалгарч, амжилтаа ахиуллаа. Биднийг сонгон үйлчлүүлсэн үнэнч хэрэглэгч нар, компанийн 2500 гаруй ажилчдын маань шагнал. Дээгүүрт эрэмбэлэгдсэн 20 компанийн ихэнх нь уул уурхайн компаниуд байна. Манай компанийн онцлог газрын доорх баялаг буюу ашиглалтын болон хайгуулын ямар ч лиценз эзэмшдэггүй. Уул уурхайн салбарт байдаггүй гэсэн үг. Мөн манай үндсэн компани болон охин компаниуд маань 1990 оны сүүлээр 2000 оны эхээр байгуулагдсан. Тухайн үед байгуулагдсан бизнесийн чиглэлээрээ өнөөдрийг хүртэл ажиллаж, хэрэглэгчид рүү чиглэсэн үйл ажиллагаагаа сайжруулж байна. Бид давуу талаа ашиглаж олон салбар руу орох боломж байсан ч үндсэн чиглэлээ барьж ажилласан. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нараа дэмжсэн ёс зүйтэй компани гэдгээ илтгэж байгаа хэрэг болов уу.
“Сод монгол групп” 2024 онд 80 орчим тэрбум төгрөгийн татвар улсад төлжээ. Бидний төлсөн татварыг төсвийн ерөнхийлөн захирагч нар зөв зүйлд зарцуулаасай гэж хүсэж байна. Тухайлбал ирээдүй болсон хүүхэд залуусын эрүүл мэнд, ахмад настнуудын тэтгэвэрт, идэр залуусын соёл боловсролд нийт иргэдийн амьдралын баталгаанд зарцуулаасай гэж хүсэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.