СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: О.Батхүү: Хүн өөрийн өмчөө хямдруулж зарах боломжгүй болсон нь Үндсэн хуулийн зөрчил гэдгийг тогтоосон

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
17 цагийн өмнө

“Үл хөдлөх хөрөнгөө өмнө авсан үнээс нь бууруулж зарж болохгүй” гэдэг нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гарсан талаар хуульч О.Батхүү мэдээлэл хийв. 

Хуульч О.Батхүү: 

-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, шийдвэрээ гаргасан. УИХ-д 24 цагийн дотор хүргүүлэх хуультай. УИХ цэц дүгнэлтийг хүлээн авах бол энэ хуулийн үйлчлэл зогсоно. Харин хүлээж аваагүй тохиолдолд их суудлын хуралдаанаар шийдвэрлэх ёстой.

Энэ хуулийг татвар авах зорилгоор баталсан. Ашиглахаа больсон үл хөдлөхөө зарж, эргэлтэд оруулъя гэхээр улсын бүртгэл нь бүртгэж авдаггүй. "Яасан бэ?" гэхээр Маш том хүний эрхийн зөрчил. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн боомилж байгаа хэлбэр юм. Үүнээс болоод Энэ хуулиас болоод Хөгжлийн банк, Нийгмийн даатгалын сангийн асуудлаар хураагдсан хөрөнгүүд зарагдахгүй байна.

Иргэдэд одоо энэ хуулийн үйлчлэл зургаадугаар сарын 6-наас түдгэлзсэн байгаа. Өмч хөрөнгөө зарах хүмүүс зарж, эргэлтэд оруулах боломжтой гэдгийг хэлмээр байна.

гэж хүсмээр байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

БЗД-41-р хороо Ш. Мандахнар
16 цагийн өмнө
116.206.83.106

Энэ хууль иргэний эрхийг боомилсон хуулийн үйлчлэлийг зогсоох шаардлагатай байна. Мөн ипотекийн зээлд даатгалын хууль үйлчүүлнэ гээд нэг д мэдэхэд гаргаж, үүнийг ипотекийн зээлтэй иргэд эсэргүүцэж байна. Хуульч, О. Батхүүтэй яаж холбогдох вэ? утасны дугаар илгээгээч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.